Байнгын төлөөлөгчийн газар

Монгол улс Бүгд Найрамдах Франц Улстай дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яамаа Парис хотноо нээн ажиллуулахаар болсон нь Монгол-ЮНЕСКО-ийн харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх эхлэлийг тавьсан юм. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд ЮНЕСКО-ийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн үүргийг 1969 оноос хавсран гүйцэтгэх болсон билээ. Байнгын төлөөлөгчийн газар ЮНЕСКО-ийн  Нарийн бичгийн дарга нарын газартай өдөр тутам харилцаж, хамтын ажиллагааны асуудлуудыг урагшлуулахаас гадна ЮНЕСКО-ийн баримт бичиг, төсөв, хөтөлбөр боловсруулах ажилд Монгол улсаа төлөөлөн оролцож байдаг.

Байнгын төлөөлөгчид :

Ж.Банзар
Б. Готов
Б. Буд
Л. Идэр
Л. Мундагбаатар
Х. Бэхбат
Г. Луузан
Ц. Батбуян
Р.Алтангэрэл
Ш.Алтангэрэл
М.Батсайхан  
А.Баттөр

 

1969-1973
1973-1978
1978-1984
1986-1989
1989-1992
1993-1998
1999-2001
2002-2005
2005-2009
2009-2013
2013-2017
2017-2019