Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн олон улсын сүлжээ

1993 онд ЮНЕСКО-ийн техник мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн олон улсын сүлжээ буюу ЮНЕВОК сүлжээг техник, мэргэжлийн боловсрол сургалтыг дэлхий нийтийг хамрах зорилгоор байгуулсан. ЮНЕВОК сүлжээ нь техник, мэргэжлийн боловсролын салбарт туршлага, мэдээлэл солилцон хамтран ажиллах орчныг бүрдүүлдэг.

Монгол улсад анх 2018 онд Боловсролын хүрээлэнгийн дэргэд албан ёсны ЮНЕВОК төвийг байгуулсан бөгөөд дараагаар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болон “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” төрийн бус байгууллага нь ЮНЕВОК төв болох шаардлагыг ханган 2018 онд энэхүү сүлжээнд нэгдсэн. ЮНЕСКО-ЮНЕВОК олон улсын төвийн захирал ноён Шамал Мажумдар Монгол улсад айлчлах үеэр эдгээр төвүүдийн үйл ажиллагааг албан ёсоор нээсэн байдаг.

Эдгээрийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж хүлээн авна уу.

 

2020 онд ЮНЕСКО-ЮНЕВОК олон улсын төв болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын танилцуулга (TVET Country Profile for Mongolia)-ыг боловсруулав. Танилцуулгыг боловсруулахад “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ч. Тунгалаг үндэсний зөвлөхөөр ажилласан юм.

Энэхүү танилцуулгыг https://unevoc.unesco.org/pub/tvet_country_profile_-_mongolia.pdf холбоосоор хүлээн авч үзэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.unevoc.unesco.org/go.php цахим холбоосоор авна уу.