Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих шагнал

Охид, эмэгтэйчүүдийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах зорилгоор охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих ЮНЕСКО-ийн нэрэмжит шагналыг 2016 оноос эхлэн олгож эхэлсэн.

Уг шагналыг БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр олгодог ба охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжиж, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж буй төсөл, хөтөлбөрүүдэд олгодог. Энэхүү шагналыг жил бүр хоёр хүртэлх тооны хувь хүн эсвэл байгууллагад олгодог бөгөөд шагналыг 50,000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://on.unesco.org/gweprize холбоосоор нэвтэрч авах боломжтой.