Авиценнагийн нэрэмжит шагнал

2003 онд болсон ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн 166 дугаар чуулганаар Исламын Бүгд Найрамдах Иран улсын санаачилсан Авиценнагийн нэрэмжит Шинжлэх ухааны ёс зүйн шагналыг 2 жил тутамд олгох тухай шийдвэрийг баталсан билээ. Энэхүү шагнал нь XI зууны үеийн перс гаралтай Европын алдарт эмч, физикч, гүн ухаантан Авиценнагийн (980-1038) дурсгалд зориулсан.

Энэхүү шагналыг Исламын Бүгд Найрамдах Иран улсын засгийн газраас санхүүжүүлдэг бөгөөд орчин үеийн техник технологи, шинжлэх ухааны дэвшилтэй холбогдон гарч буй асуудлуудын ёс зүйн талаар эрдэм шинжилгээний эргэцүүлэл, удалгаа хийсэн; шинжлэх ухааны ёс зүйн бодлого боловсруулах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж бодлого боловсруулагчдад зөвлөгөө өгсөн; шинжлэх ухааны ёс зүйн боловсрол, сургалтыг хөхиүлэн дэмжиж олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсан хувь хүн, байгууллагуудыг шагнаж урамшуулах зорилготой.

Уг шагналыг 50,000 ам.долларын мөнгөн урамшуулал, батламж, алтан медаль болон Исламын Бүгд Найрамдах Иран улсад нэг долоо хоногийн хугацаатай судалгааны айлчлал хийх эрх дагалданa.

Нэр дэвшигчдийн материалыг салбартаа нэр хүндтэй, хараат бус гурван гишүүний бүрэлдэхүүнтэй олон улсын шүүгчдийн баг бөгөөд шүүгчдийг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын Шинжлэх ухааны мэдлэг, технологийн ёс зүйн дэлхийн комиссын гишүүдээс сонгож томилдог.