Маданжет Синхийн нэрэмжит шагнал

Хүлцэл тэвчил, хүч үл хэрэглэх явдлыг хөхиүлэн дэмжихийн төлөөх ЮНЕСКО-Маданжит Сингх шагналыг НҮБ-ын Хүлцэл тэвчлийн төлөөх жил болон Махатма Гандигийн мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан 1995 онд анх санаачилсан бөгөөд 11 дүгээр сарын 16-ны өдөр болдог Олон улсын хүлцэл тэвчлийн өдрийг тохиолдуулан хоёр жил тутамд олгодог. Уг шагнал нь шинжлэх ухаан, соёл, урлаг, харилцаа холбооны салбарт хүлцэл тэвчил, хүч үл хэрэглэх явдлыг хөхиүлэн дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан хувь хүн, байгууллагыг алдаршуулах зорилготой.

Нэр дэвшигч нь дараах үйл ажиллагаануудаас нэг ба түүнээс дээш үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Хүлцэл тэвчил, хүч үл хэрэглэх явдлыг хөхиүлэн дэмжих чиглэлээр боловсролын үйл ажиллагаа явуулсан байх;
  • Хүлцэл тэвчил, хүч үл хэрэглэх явдлыг хөхиүлэн дэмжих чиглэлд орон нутгийн, үндэсний, бүс нутгийн эсвэл олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байх;
  • Тэдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах арга хэрэгсэл, санаачилгуудыг ашигласан байх;
  • Хүлцэл тэвчил, хүч үл хэрэглэх явдлыг зааж сургах хөтөлбөр боловсруулахад зориулагдсан сургалтын материал эсвэл бусад тусгай хэрэгслүүдийг бүтээсэн байх;
  • Хүлцэл тэвчил эсвэл хүлцэл тэвчилтэй холбоотой бусад салбарын чиглэлээр судалгаа хийсэн, зохицуулсан эсвэл судалгаа хийхийг дэмжсэн байх;
  • Хүлцэл тэвчлийг хөхиүлэн дэмжихэд томоохон хувь нэмэр оруулсан шинэ санаачилгыг эхлүүлсэн эсвэл тусгайлсан санал асуулга боловсруулж авсан байх.

Тус шагналын эзнийг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хараат бус гурван гишүүний бүрэлдэхүүнтэй олон улсын шүүгчийн багийн хамтаар шалгаруулж 100,000 ам.долларын мөнгөн шагнал гардуулдаг.