Ази, Номхон далайн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээ

Шим мандлын нөөц газруудын 10 гаруй бүс нутгийн сүлжээ дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний нэг нь Ази, Номхон далайн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээ юм. Энэхүү сүлжээ нь Ази, Номхон далайн орнуудын шим мандлын нөөц газруудын харилцаа холбоог дэмжин хөгжүүлэх зорилготой бөгөөд жилд нэг удаа хуралдаж тайлан, төлөвлөгөөгөө хэлэлцдэг.