Тогтвортой хөгжлийн боловсрол

Долоон тэрбум хүн амтай, хязгаарлагдмал байгалийн нөөц баялагтай бид хувь хүн болон нийгмээрээ хамтран нөхцөл байдалдаа тохируулан тогтвортой амьдарч сурах шаардлагатай. Тогтвортой хөгжлийн боловсрол нь хүмүүсийн санааг эерэгээр өөрчлөх, тогтвортой ирээдүйн төлөө тэмүүлэхэд дэмжлэг үзүүлдэг юм.

ЮНЕСКО нь бүх түвшинд тогтвортой хөгжлийн боловсролын хүртээмжийг сайжруулах, боловсролыг шинэчлэн хүмүүсийн мэдлэг, ур чадвар, үнэ цэн, зан төлөвийн байдлыг эерэг хандлагад хувирган хөгжүүлэх зорилготой юм. Энэ нь тогтвортой хөгжлийн асуудал болох дэлхийн дулаарал, биологийн олон төрөл зүйлийн талаар багшлах, суралцахуйд тусгах асуудал юм. Хувь хүмүүс сорилт бэрхшээлийг даван туулах, соёлын олон талт байдлыг хүндэтгэх, тогтвортой ертөнцийг бий болгохийн төлөө хувь нэмрээ оруулах зэргээр хариуцлагатай хандахыг уриалан дэмждэг.

Тогтвортой хөгжлийн боловсрол нь чанартай боловсролын чухал нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжих гол хүчин зүйл хэмээн олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөөд байна. Дэлхий нийтээрээ 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгууд нь тогтвортой хөгжлийн боловсролыг багтаасан байдаг. ЮНЕСКО нь Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих Дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөрийг зохицуулах үүргийг мөн хүлээдэг.

Dr. Zach Bush: Doctors, Farmers Indoctrinated by Big Pharma • Children’s Health Defense steroid shop activity – anabolic steroids top 10, anabolic steroids pills canada – online free games

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын дагуу 2018 оноос “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад хөтөлбөрийн зорилго оршино. Хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Үүнд:

       I үе шат (2018-2020 он)

       II үе шат (2021-2022 он)

Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

Зорилт 1. Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн агуулгыг байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл, аюулгүй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэлээр баяжуулж, шаардагдах хүний нөөцийн болон материаллаг баазыг бэхжүүлнэ.

Зорилт 2. Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний зарчмыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад таниулж, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэхэд чиглэсэн бүх талын идэвхтэй оролцоог хангаж, үйл ажиллагааг уялдуулна.

Зорилт 3. Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролыг тасралтгүй эзэмшүүлж, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэн тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэнэ.

Зорилт 4. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх чиглэлээр бүх салбарын бодлого, хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулж, салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.