Бичиг үсгийн боловсролыг дэмжих шагнал

(ЮНЕСКО – Сежонг хааны шагнал, ЮНЕСКО – Күнзийн шагнал)

Бичиг үсгийн олон улсын шагналыг 1967 оноос хойш жил бүр олгож байна. Энэхүү шагнал нь БНСУ-аас ивээн тэтгэдэг Сэжонг хааны болон БНХАУ-аас ивээн тэтгэдэг Күнзийн нэрэмжит бичиг үсгийн шагналаас бүрддэг. Улс орон бүр Сэжонг хааны нэрэмжит бичиг үсгийн олон улсын шагналд хоёр хүртэл, Күнзийн нэрэмжит бичиг үсгийн олон улсын шагналд гурав хүртэлх хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагыг нэр дэвшүүлэх боломжтой.

ЮНЕСКО –  Сежонг хааны шагнал

ЮНЕСКО – Сежонг хааны шагналыг анх 1989 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр олгож эхэлсэн бөгөөд эх хэлээр бичиг үсэгт сургах үйл ажиллагааг дэмжих зорилготой.

ЮНЕСКО – Күнзийн шагнал

ЮНЕСКО – Күнзийн шагналыг анх 2005 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр олгож эхэлсэн бөгөөд хөдөө орон нутгийн иргэд болон сургууль завсардсан залуус, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих зорилготой.

Бичиг үсгийн шагналыг жил бүр 5 хүртэлх хувь хүн, байгууллагад олгодог бөгөөд 20,000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалддаг байна.

холбоосоор нэвтэрч авах боломжтой.