ЮНЕСКО–Хамад Бин Иса Аль Халифа хааны шагнал

ЮНЕСКО нь Бахрейны хаант улстай хамтран “Боловсролд мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийг ашиглах ЮНЕСКО – Хамад Бин Иса Аль Халифa хааны шагнал”-ыг хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудын боловсрол олгох, эзэмшихэд МХХТ-ийг бүтээлчээр ашиглах чиглэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг урамшуулах зорилгоор 2005 оноос эхлэн жил бүр олгож байна.

Уг шагналыг хоёр хүртэлх хувь хүн эсвэл байгууллагад олгодог бөгөөд тус бүр нь 25 000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалдана.

  • Шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

https://en.unesco.org/themes/ict-education/ict-education-prize

  • Шагналд нэр дэвшүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг

https://en.unesco.org/themes/ict-education/ict-education-prize/nomination

  • Шагналд нэр дэвшүүлэх маягтыг

https://en.unesco.org/sites/default/files/ictprize_2020_online-form-template.pdf холбоосоор нэвтэрч авах боломжтой.