Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээ

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээ нь 1994 онд байгуулагдсан. Тус сүлжээнд Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Монгол, Япон, Казакстан, Оросын Холбооны Улс зэрэг нийт 7 орон нэгдээд байна. Энэхүү сүлжээ нь хоёр жил тутам хуралдаж гишүүн орнуудын үндэсний хороод нь ажлаа тайлагнаж, харилцан туршлага, санал бодлоо солилцдог.